Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт хэрэгжиж буй “Овоот” коксжих нүүрсний уурхайн төсөл нь цогцолбор төслийн үндсэн хэсэг юм. Уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалт болон нүүрсний олборлолтын үе шаттай төлөвлөлтийг хэрэгжүүлж байна.
“Хургатай Хайрхан” ХХК нь тогтвортой хөгжлийн зарчмыг үйл ажиллагаандаа тусган, байгаль орчны хариуцлага, орон нутгийн хөгжил, иргэдийн оролцоог дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бид нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр урт хугацааны, үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьдог. Эдгээр санаачилгаар дамжуулан орон нутгийн хэрэгцээ, онцлогт нийцсэн бодит үр дүнг бий болгож, харилцан итгэлцэлд суурилсан тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байна.