Бид ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ аюулгүй, эерэг, харилцан хүндэтгэлтэй ажлын орчныг бүрдүүлэхийг эрхэмлэн ажилладаг.
“Хургатай Хайрхан” ХХК нь хөдөлмөр эрхлэлтийн бүхий л үе шатанд тэгш боломж, оролцоо, хүртээмжтэй байдлыг эрхэмлэж, жендэрийн тэгш байдлыг хангахыг зорьдог.
Бидэнтэй хамтран ажиллаж, өөрийн мэдлэг, туршлага, ур чадвараа хөгжүүлэн, компанийнхаа тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй мэргэжилтнүүдийг хамт олондоо урьж байна.
Та манай компанид нээлттэй зарлагдсан ажлын байрны мэдээлэлтэй танилцаж, өөрт тохирох ажлын байранд хүсэлтээ илгээнэ үү.
Хэрэв таны сонирхож буй ажлын байр одоогоор зарлагдаагүй бол “Ажлын анкет бөглөх” хэсэгт анкетаа ирүүлэх боломжтой. Бид таны мэдээллийг бүртгэн авч, цаашид тохирох ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдсан тохиолдолд тантай холбогдох болно.