“Хургатай Хайрхан” ХХК нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Овоот” коксжих нүүрсний цогц төслийн хэрэгжүүлэгч бөгөөд Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан компани юм.

“Овоот” төсөл нь олборлолт, баяжуулалт, тээвэр логистик, барилга, дэд бүтцийн цогц шийдэл бүхий, үе шаттайгаар хэрэгжих бүтээн байгуулалт юм. Бид орчин үеийн технологи нэвтрүүлж, битүү цикл бүхий үйлдвэрлэл, Евро стандартын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах юм.

Бидний үйл ажиллагаа хариуцлагатай уул уурхайн зарчимд тулгуурладаг. Бид ил тод харилцаа, оролцогч талуудын хамтын ажиллагааг эрхэмлэж, орон нутгийн иргэдийг сургах, ажлын байр бий болгох, худалдан авалтаар дэмжих замаар бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.

Saepe et nam repellendus.

Quo omnis hic qui voluptatem.

БИДНИЙ ЛОГО

“Хургатай Хайрхан” ХХК-ийн лого нь бидний“ байгаль орчинд ээлтэй, орон нутагт өгөөжтэй” уриа үгийг бүрэн дүүрэн илтгэх ба энэ нь бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санал санаачилга бүгд эргээд эх дэлхийдээ ээлтэй, хариуцлагатай уул уурхайн жишгийг тогтоох чин хүсэл, чармайлттай нягт холбоотой юм.

Нар, Уул, Газар зэрэг нь амьдралын чухал элемэнт бөгөөд эдгээрийг бид логондоо бэлгэдэн оруулснаар өөрсдийн үйл ажиллагааг ямагт тогтвортой, хүрээлэн буй байгаль орчинд ээлтэйгээр хэрэгжүүлэхийн төлөө зорилтын илрэл юм.

Sit et labore harum.

Лого татах

Бид байгаль орчинд ээлтэй, орон нутагт өгөөжтэй үйл ажиллагаа явуулж, аймаг, цаашлаад улс орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрхэмлэн ажиллана.

"Хургатай Хайрхан" ХХК нь орчин үеийн техник технологийн дэвшлийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан бүс нутаг төдийгүй Монгол Улсынхаа тогтвортой хөгжлийн зорилтод бодитой хувь нэмрээ оруулагч байна.

Ёс зүй, хариуцлага

Монгол Улсын хууль, журмыг дээдлэн, аливаад хариуцлагатай хандаж, ёс зүйг эрхэмлэнэ.


Манлайлал

Тогтвортой хөгжлийн зорилтыг тууштай хэрэгжүүлж, оролцогч талуудтайгаа хамтдаа өсөж дэвшихийг эрмэлзэнэ.


Хүндэтгэл, итгэлцэл

Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг харилцааг бий болгож, үр дүнтэй хамтран ажиллана.

1

Аюулгүй байдлыг эрхэмлэх

2

Байгаль орчноо хамгаалах

3

Орон нутгийн хөгжлийг дэмжих

4

Урт хугацааны тогтвортой үйл ажиллагаа

5

Ил тод байдал, хариуцлагыг дэмжих

6

Хүний эрх, нийгмийг хамгаалах

Бид байгууллагынхаа хэмжээнд бүх түвшний шилдэг хүмүүсийг татан ажиллуулж, хадгалахыг эрмэлздэг. Бид чадварлаг, ирээдүйтэй ажилтнуудыг дэмжих, хөгжүүлэх, урамшуулах зорилгоор мэргэжлийн ур чадварын түвшинг тогтоож, үнэлэх ажлыг тогтмол хийдэг.

Д.Ачит-Эрдэнэ

Гүйцэтгэх захирал

Ц.Батхүү

Тогтвортой хөгжлийн газрын дарга

З.Пүрэвдорж

Барилгын менежер

Д.Эрдэнэцэцэг

Хүний нөөцийн менежер

М.Должинсүрэн

Ерөнхий нягтлан бодогч

Т.Отгонжаргал

Худалдан авалтын менежер

“Хургатай хайрхан” ХХК нь үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, стандарт, зохицуулалтын шаардлагыг мөрдөж, ил тод байдал, хариуцлагатай засаглал, ёс зүй, тогтвортой хөгжлийн зарчмуудыг эрхэмлэн ажилладаг. Бид байгууллагын үйл ажиллагааны бүхий л түвшинд хариуцлагатай, шударга, нээлттэй байдлыг хангахыг зорьдог.

Цэс