“Хургатай хайрхан” ХХК нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын малчдын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг дэмжих, малын өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, зудын эрсдэлийг бууруулах зорилгоор “Малын ногоон тэжээлийн хөтөлбөр”-ийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж, 2026 онд зургаа дахь жилдээ үргэлжлүүлж байна.













Тус хөтөлбөрийн хүрээнд компани "Овоот" төслийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд малын ногоон тэжээл тариалж, ургацыг хураан бэлтгэн, орон нутгийн малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг. Энэ нь малчдын тэжээлийн зардлыг бууруулах, өвс, тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд мал сүргээ хамгаалах боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг.
Хөтөлбөр нь малчдын амьжиргааг дэмжихээс гадна орон нутгийн эдийн засагт бодит хувь нэмэр оруулдаг. Тариалалт, ургац хураалт, тээвэрлэлт зэрэг ажлуудад орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг оролцуулж, улирлын чанартай ажлын байр бий болгохын зэрэгцээ орон нутгаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авч байна.
Хөтөлбөрийн хүрээнд:
2024 онд нийт 16,500 боодол ногоон тэжээл хураан бэлтгэж, хойд бүсийн 600 орчим айл өрхөд хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Мөн ургац хураалтын үеэр давхардсан тоогоор 95 хүнийг улирлын чанартай ажлын байраар хангаж, орон нутгийн хөдөлмөр, бараа, үйлчилгээнд 50 сая гаруй төгрөг зарцуулав.
2025 онд дөрвөн төрлийн нийт 31 тонн үрийг 193 га талбайд тариалж, орон нутгийн мэргэжлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласан. Тариалалт болон холбогдох бараа, ажил, үйлчилгээнд 200 гаруй сая төгрөгийг орон нутгаас зарцуулсан. Тус онд 3,228 боодол ногоон тэжээл хураан авч, Цэцэрлэг сумын бүх багийн малчдад нэг боодлыг 10,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр нийлүүллээ.
2026 онд хөтөлбөр зургаа дахь жилдээ үргэлжилж, 5,000 орчим боодол ногоон тэжээл хураан бэлтгэв.




“Хургатай хайрхан” ХХК нь энэхүү хөтөлбөрөөр дамжуулан орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, мал аж ахуйн салбарын уур амьсгалын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд урт хугацааны эерэг хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.