“Хургатай Хайрхан” ХХК нь орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд бид шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг орон нутгийн бололцоотой ханган нийлүүлэгчдээс худалдан авахад анхаарлаа хандуулж байна.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ийн үйл ажиллагаа нь манай худалдан авалтын үйл явцын эхний шат бөгөөд зах зээл дээр тухайн бараа, үйлчилгээний хүрээнд ажил гүйцэтгэх сонирхолтой, техникийн болон хүний нөөцийн чадамжтай ханган нийлүүлэгчдийг тодорхойлох зорилготой юм.
ОСИХ-ийн шат бүрэн дууссаны дараа, хүлээн авсан мэдээлэлд үндэслэн шаардлага хангасан оролцогчдод имэйл хаягаар дамжуулан албан ёсны тендерийн урилга илгээгдэнэ.