“Хургатай Хайрхан” ХХК нь худалдан авах үйл ажиллагаандаа ил тод, шударга, тэгш өрсөлдөөнд тулгуурлан байгаль орчинд ээлтэй, орон нутгийн хөгжилд өгөөжтэй байх бизнесийн зарчим баримтлан ажилладаг.

Орон нутгийн аж ахуйн нэгж, бэлтгэн нийлүүлэгчдийг дэмжих замаар орон нутагт ажлын байр, бизнесийн боломж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд харилцан ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго юм.

Та манай компанийн нээлттэй зарлагдсан худалдан авалт, сонгон шалгаруулалтын мэдээлэлтэй танилцаж, өөрийн үйл ажиллагааны чиглэлд тохирох сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

Хэрэв таны санал болгож буй бараа, ажил, үйлчилгээний чиглэлээр сонгон шалгаруулалт одоогоор зарлагдаагүй бол “Бэлтгэн нийлүүлэгчээр бүртгүүлэх” хэсэгт мэдээллээ ирүүлнэ үү. Бид таны мэдээллийг бүртгэн авч, цаашид холбогдох худалдан авалт, сонгон шалгаруулалт зарлагдсан тохиолдолд тантай холбогдох боломжтой.

Цэс