“Хургатай хайрхан” ХХК нь “Овоот” төсөлд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, залуусыг уул уурхайн салбарт ажиллах мэргэжлийн ур чадвартай болгох, тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Умардын уурхайчин” сургалтын хөтөлбөр-ийг санаачлан 2 жил дараалан хэрэгжүүлсэн.






Хөтөлбөрийн эхний ээлжинд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 залууг хүнд даацын автомашины операторын сургалтад хамруулж, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх сургалтын төвд мэргэжлийн сургалт эзэмших боломжийг бүрдүүлсэн. Сургалтын зардлыг “Хургатай хайрхан” ХХК бүрэн хариуцсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн үйлдвэрлэлд шаардлагатай автомашины оператор, засварын механик зэрэг мэргэжлээр орон нутгийн иргэдийг үе шаттайгаар сургаж, бэлтгэхээр төлөвлөсөн.
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор АНУ-ын OSHAcademy-ийн сургалтын хөтөлбөрт хамруулж, олон улсын түвшний мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмших боломжийг олгосон.








“Умардын уурхайчин” хөтөлбөр нь орон нутгийн залуусын мэргэжлийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн зэрэгцээ “Овоот” төслийн ирээдүйн хүний нөөцийг орон нутгаас бэлтгэх, уул уурхайн салбарт ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн компанийн хүний нөөцийн хөгжлийн санаачилга юм.